Пол Манафортод 7.5 жилийн хорих ял оноожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-03-14 14:30:56

ВАШИНГТОН. /The Washington Post/. АНУ-ын шүүх Ерөнхийлөгч Дональд Трампын сонгуулийн штабын дарга асан Пол Манафортод нийт 7,5 жилийн хорих ял оноожээ.


Холбооны тойргийн шүүх өнгөрсөн лхагва гарагт П.Манафортод 3.5 жилийн хорих ял оноосон байна. Өмнө нь Виржини муж улсын Александрия хотын шүүх түүнийг татвар болон банкны хууль тогтоомжийг зөрчсөн, гадаадын банкны дансаа нуун дарагдуулсан зэрэг хэд хэдэн хэрэгт буруутгаж, 4 жил орчим шоронд хоригдох ял оноогоод байсан юм.


Шүүхийн  шийдвэр гарахын өмнө тэрбээр хүлцэл өчиж, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буйгаа илэрхийлсэн байна. 

Холбоотой мэдээ