Д.Номин-Эрдэнэ Грект шилдэг шатарчны цом хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-03-12 15:17:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Грек улсын Теселионики хотноо гуравдугаар сарын 7−11-нд 5 дахь удаагийн "Вардарис" шатрын Олон улсын нээлттэй тэмцээн болж эмэгтэйчүүдийн Их мастер Д.Номин-Эрдэнэ шилдэг шатарчны цом хүртжээ.


Тус тэмцээнд 18 орны нийт 290 шатарчин 4 ангилалд оюун ухаанаа уралдуулжээ. “Вардарис” тэмцээнд эх орноо төлөөлж 2 тамирчин оролцсон бөгөөд тэмцээний "А" ангилалд "Титэм" компанийн шатарчин олон улсын мастер, их мастер Д.Номин-Эрдэнэ 7 өргөөс 5 оноотой уг шагналын эзэн болжээ. Тэрбээр 7 хоногийн өмнө Серби улсын Новый Сад хотод болсон шатрын тэмцээнд 10 онооноос 8 оноо авч түрүүлэн дэлхийн чансааны оноогоо ахиулсан байна.


Дашрамд дуулгахад, Их мастер Д.Номин-Эрдэнэ гэр бүлийн хамт Унгар улсад суралцан, бэлтгэлээ хийж байгаа юм.

Холбоотой мэдээ