“Токио-2020" Паралимпад оролцох тамирчдад амжилт хүсэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2019-03-12 13:52:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Токио-2020” Паралимпын наадамд оролцох эрх авсан тамирчдад хүндэтгэл илэрхийлж, амжилт хүслээ.


Тэрбээр Паралимпад оролцох эрх авсан тамирчид болон Паралимпын холбооны удирдлагыг хүлээн авч уулзах үеэрээ, “Токио-2020” Олимпод бэлтгэх Үндэсний хорооны ажлыг эрчимжүүлэх, эрхийн төлөөх тэмцээнд тамирчдаа дэмжих, өргөн хүрээнд оролцуулах, гадаадын дасгалжуулагч, тамирчидтай хамтарсан бэлтгэл хийлгэх зэрэг ажлыг төлөвлөн ажиллаж буйгаа хэллээ.


Паралимпын холбооны удирдах зөвлөл “Токио-2020” Паралимпад 10 тамирчин эрх авч оролцуулна гэж төлөвлөсөн. Үүнээс дөрвөн тамирчин болзлоо ханган эрхээ аваад байна. Цаашид таеквондогийн төрөлд 2-3 эрх, жүдо бөхийн төрөлд 3 эрх авна гэж төлөвлөж байгаа бол нэмээд Япон Улсад бэлтгэл хийж байгаа хөнгөн атлетикийн тамирчид эрх авч чадна гэж үзэж байгаа аж.


Паралимпын тамирчдын хувьд, тусгай шаардлага хангасан тоног төхөөрөмж шаардлагатай. Тухайлбал, буудлагын тэмцээнд оролцох тамирчны тэргэнцэр намддаг учраас зориулалтын тэргэнцэр, дасгалын сум, пауэрлифтингийн тамирчдад тусгай тавцан, штанк зэрэг тоноглол шаардлагатай байгааг тамирчид сайдад уламжиллаа.

 

Холбоотой мэдээ