БНХАУ валютын манипуляц хэзээ ч хийхгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-03-11 11:16:44

БЭЭЖИН. /NHK/. "БНХАУ экспортын өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийн тулд валютын манипуляц /ханшийг зохиомлоор өсгөх эсвэл бууруулах/ хэзээ ч хийхгүй" гэж тус улсын Төв банкны тэргүүн И Ган мэдэгджээ.


Тэрбээр ням гарагт сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө, АНУ-ын төлөөлөгчидтэй худалдааны хэлэлцээ хийх үеэр валютын асуудлыг хэлэлцсэн хэмээн онцлоод, хоёр талын төлөөлөгчид олон чухал асуудлаар зөвшилцөлд хүрсэн гэж нэмж хэлсэн байна.


Гуравдугаар сарын сүүлээр БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй уулзах үеэрээ худалдааны хэлэлцээг эцэслэн батлах хүсэлтэй байгаагаа АНУ-ын төрийн тэргүүн Дональд Трамп өмнө нь мэдэгдсэн билээ. 

Холбоотой мэдээ