Сэтгүүлч эмэгтэйчүүддээ хүндэтгэл үзүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ/МОНЦАМЭ/. Өнөөдөр Монгол
Улсад сэтгүүл зүйн салбар үүсэж хөгжсөний 106 жилийн ой тохиож байна. Түүхт ой
болон Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан аймгийн
Засаг дарга Ш.Оргил эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болж яваа орон нутгийн
сэтгүүлч эмэгтэйчүүддээ хүндэтгэл үзүүллээ.
Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, МҮОНРТ,
ТВ9, Нутаг-21-ийн орон нутгийн төлөөлөгчид болон орон нутгийн “Миний Монгол”, “Таны
Сэлэнгэ” ТВ, “Сэлэнгийн мэдээ” сонины сэтгүүлчид байв. Орон нутгийн ажил, цаг үеийн мэдээллийг тухай бүрд нь иргэд олон нийтэд мэдээлэх үүргээ амжилттай
биелүүлж яваа сэтгүүлч эмэгтэйчүүдийнхээ ажил, амьдралд аймгийн Засаг дарга хамгийн сайн сайхныг хүсэн ерөөн сэтгэлийн бэлгээ гардууллаа.