БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулах хугацааг хойшлуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-03-01 09:32:02

ВАШИНГТОН. /NHK/. БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан нэмэлт татварыг нэмэгдүүлэхийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан тухай АНУ-ын Худалдааны төлөөлөгчид мэдээлэв. 


Цаашид талууд худалдааны хэлэлцээгээ үргэлжлүүлэх аж. АНУ-БНХАУ-ын хооронд өрнөж буй худалдааны маргааныг шийдвэрлэхийн тулд хоёр талын төлөөлөгчид янз бүрийн түвшинд яриа хэлэлцээ өрнүүлсээр байгаа билээ.


"Хоёр талын хэлэлцээ маш үр дүнтэй байгаа ба нэмэлт татвар ногдуулах хугацааг хойшлуулж магадгүй" гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ долоо хоногийн эхээр мэдэгдсэн юм.


“Талууд зөвшилцөлд хүрч чадахгүй бол БНХАУ-ын 200 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан 10 хувийн нэмэлт татварыг гуравдугаар сарын 2-ноос 25 хувьд хүргэнэ” хэмээн АНУ-БНХАУ-ын удирдагчид өнгөрсөн оны 12 дугаар сард болсон “Их 20”-ийн удирдагчдын уулзалтын үеэр тохиролцсон билээ. 

Холбоотой мэдээ