Вьетнамчуудтай хамтран "Хувь заяаны дуудлага" киног бүтээжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-02-27 12:50:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Фантастик” продакшны уран бүтээлчид Вьетнам улсын “NV film”-тэй хамтран “Хувь заяаны дуудлага”  нэртэй кино бүтээж, дэлгэцэнд гаргахад бэлэн болгосон байна.

Бүгд найрамдах Вьетнам улсын Хо Ши Мин хотод энэ сарын 25-ны өдөр киног нээжээ. Уг кинонд Вьетнам жүжигчид тоглосон бол ерөнхий найруулагчаар Б.Тамир, продюсероор К.Төрболд, Т.Баярхүү, С.Өнөболд нар ажиллажээ. Уг кино гуравдугаар сарын 1-нээс Вьетнамын бүх кинотеатрт нээлтээ хийх аж.  Хайрын сэдэвтэй уг инээдмийн киног бүтээхийн тулд БНСВУ-ын “NV film”, Монголын уран бүтээлчид хоёр жил шахам хамтран ажиллажээ. Цаашид манай уран бүтээлчид Вьетнам  улсын “SAIGON MOVIES media” компанитай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ. 



Холбоотой мэдээ