Зэрэг сум “Малчиддаа тусалъя” хандивын аян зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2019-02-27 11:11:16

Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн хаваржилт хүндэрч буй 13 сумын нэг нь Зэрэг сум юм. Зэрэг сумын нийт нутгаар хаваржилт хүндэрч, одоогийн байдлаар 2000 гаруй толгой мал хорогдож, төллөх бүх эм ямаа хээл хаясан мэдээтэй байна.

Зудын хүндрэл, нөхцөл байдалтай холбогдуулан Ховд аймаг дахь Нутгийн зөвлөлөөс санаачлан “Малчиддаа тусалъя” хандивын аян зарлалаа. Аяныг 2019 оны 02 дугаар сарын 25-аас 03-р сарын 03-ны хүртэл өрнүүлэх тул Жаргалант суманд ажиллаж, амьдарч буй Зэрэгийнхнийг нутгийн малчин түмэндээ сэтгэлийн хандиваа өргөхийг уриалав. 


Холбоотой мэдээ