Цахим хэрэглээнд монгол бичиг орж ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-02-24 11:04:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол бичиг Мак үйлдлийн системд нэвтэрч жирийн иргэдийн хэрэглээнд хүрэх болсон байна. Монгол бичгийн юникодын сайжруулсан загвар болох “Тунгаамал загвар”-т суурилсан монгол бичгийн гарын Мак (MacOS) үйлдлийн системд ажиллах хувилбарыг төлбөргүйгээр түгээж эхлэв. 

“Тунгаамал загвар”-ыг латин загвартай учир бичихэд эвтэйхэн болсон төдийгүй, өмнө нь монгол бичгээр цахим орчинд бичихэд тулгардаг байсан асуудлуудыг шийдэж, улам хялбар болгожээ.  Хэрэв та  татаж авахыг хүсвэл,  https://www.mngl.net/download/ руу ороорой.  Цахим эринд монгол бичигтэйгээ хамт байх боломж ийнхүү урагшлан хөгжиж байна.

Холбоотой мэдээ