“Apple” компани зээлийн карт гаргана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-02-22 13:51:45

МОСКВА. /ТАСС/. “Apple” компани болон “Goldman Sachs” Америкийн хөрөнгө оруулалтын банк хамтран зээлийн карт гаргахаар төлөвлөж байгаа тухай  “The Wall Street Journal” сонин мэдээлсэн байна.


“Орлого зарлагаа хянах, дансны үлдэгдлээ удирдан зохицуулах боломжийг олгох “Apple Wallet” аппликейшнд нэмэлт үйлдлүүдийг санал болгосноор карт эзэмшигчдийн анхаарлыг татна гэж “Apple” компани найдаж байна” хэмээн тус сонинд мэдээлжээ.


Одоогоор “Apple” компани “Apple Pay” төлбөрийн үйлчилгээгээр дамжуулан худалдан авалт бүрээс бага хэмжээний шимтгэл авдаг байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, өөрийн гэсэн картыг гаргаснаар “Apple” компани илүү их ашиг орлого олно гэж найдаж байна. Үүний зэрэгцээ төлбөрийн үлйчилгэээнийхээ нэр хүндийг нэмэгдүүлэхийг хүсч байгаа аж. 

Холбоотой мэдээ