Шүлхий өвчнөөс сэргийлэн вакцинжуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-02-22 14:36:37

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Дорнод аймагт малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбоотойгоор тус аймагтай хил залгаа бүхий Сүхбаатар аймгийн зургаан сумын малд тус өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамруулах тарилгын ажил эхлээд байна.

Тодруулбал, Асгат сумын бүх үхрийг, Сүхбаатар, Мөнххаан, Баруун-Урт, Түмэнцогт, Халзан сумдын хонь, ямаа, үхрийг вакцинжуулж байгаа аж. 02 дугаар сарын 20-ны байдлаар вакцинжуулалтын ажил 40,8 хувьтай байна гэж аймгийн Мал эмнэлгийн газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ