АНЭУ зэвсэг, цэргийн техник худалдан авах гэрээ байгуулжээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-02-20 13:36:39

АБУ-ДАБИ. /ТАСС/. Олон улсын зэвсгийн IDEX 2019” үзэсгэлэн нээгдсэнээс хойш Арабын Нэгдсэн Эмират улсын Зэвсэгт хүчин нийт 4.87 тэрбум дирхам буюу 1.8 тэрбум ам.долларын өртөг бүхий зэвсэг, цэргийн техник хэрэгслийг худалдан авах гэрээ байгуулжээ. Уг үзэсгэлэн 14 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа юм.


Хуурай замын цэргүүдэд зориулан “Arma” байлдааны хуягт машинуудыг Арабын Нэгдсэн Эмират улсын Зэвсэгт хүчинд нийлүүлэх 2.428 тэрбум дирхам буюу 898 сая ам.долларын гэрээ байгуулсан нь хамгийн өндөр дүнтэй хэлэлцээр болжээ.


Харин ОХУ-тай "БМП-3" явган цэргийн байлдааны машинд зориулагдсан 100 мм-ийн голчтой буу нийлүүлэх 21.4 сая ам.долларын гэрээ байгуулжээ. 

Холбоотой мэдээ