Хөвсгөл, Хатанбулаг суманд цас ахиу унажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-02-19 16:23:27

Дорноговь /МОНЦАМЭ/. Хоёрдугаар сарын 13-наас 14-нд Дорноговь аймгийн нутгаар орсон цас нутгийн урд хэсэг буюу Хөвсгөл, Хатанбулаг сумын нутгаар ахиу унасан талаар Хөвсгөл сумын Засаг дарга Н.Энхбаяр мэдээллээ.

Тус суманд тал газраа бодын хар туруу хэмжээтэй, гуу жалга газраа үүнээс ч их цас орсон байна. Хөвсгөл суманд  энэ жил нийт 140 гаруй мянган толгой мал өвөлжиж хаваржиж буй бөгөөд зундаа бороо хур элбэг орсон  тул идэш тэжээл ихтэй, малчид өөрийн нутагтаа өнөтэй хаваржиж байгаа аж.

Шинэхэн орсон  цас малын турууг улдахаас сэргийлдэг бол хөрсөнд чийг өгч хавар ногоо эрт ургахад сайнаар нөлөөлдөг.   

Холбоотой мэдээ