Кэти Перри, Орландо Блум нар сүй тавьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-02-16 11:41:28

МОСКВА. /РИА Новости/Их Британийн жүжигчин Орландо Блум, Америкийн дуучин Кэти Перри нар сүй тавьж байгаагаа зарлажээ.


Гэгээн хайрын өдрийн дараахан хосууд хамтдаа татуулсан зургаа “Инстаграм” хуудастаа байршуулсан байжээ. Гартаа сүйн бөгж зүүсэн Кэти Перригийн зурган дор “Бүхий л амьдралынхаа туршид” хэмээн Орландо Блум тэмдэглэсэн байна.


Хосууд 2016 онд танилцаж байсан бөгөөд хэсэг хугацаанд холбоогүй байсан хэдий ч хожим нь дахин харилцаагаа сэргээжээ.


Энэхүү гэрлэлт хосуудын хувьд анхны удаагийнх биш юм. Дуучин Кэти Перри өмнө нь жүжигчин Рассел Брэндтэй гэрлэж байсан бол Жүжигчин Орландо Блумын хувьд “Victoria’s Secret”-н сахиусан тэнгэр Миранда Керртэй гэрлэж байсан бөгөөд тэд 2013 онд салсан байна. 

Холбоотой мэдээ