Эдийн засаг 6,9 хувиар өсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-02-15 18:54:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний статистикийн хорооноос мэдээлж буйгаар эдийн засаг өнгөрсөн онд 6.9 хувиар өсжээ.


Өсөлтөд үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 383.4 тэрбум төгрөг буюу  5.3 хувь, санхүү, даатгалын салбарын нэмэгдэл өртөг 139 тэрбум төгрөг буюу 12.3 хувиар, аж үйлдвэр, барилгын салбарын нэмэгдэл өртөг 357 тэрбум төгрөгөөр буюу 6.2 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.


ДНБ оны үнээр 32 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 4.3 их наяд төгрөгөөр буюу 15 хувиар өссөн байна. ДНБ-ий өсөлт 2018 оны турш зургаан хувиас дээш өссөн тогтвортой байдлаа хадгалж чадав. 

Үндэсний статистикийн хорооноос 2018 оны макро эдийн засгийн урьдчилсан гүйцэтгэл болон өнгөрсөн сарын үзүүлэлтүүдийг танилцуулснаар өнгөрсөн оны эцэст инфляц 7.3 хувьтай тэнцэв. Харин Улаанбаатар хотын хэмжээнд 8.1 хувь байна.   

Холбоотой мэдээ