Лю Хэтэй хийсэн уулзалт үр дүнтэй болсон гэж үзэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-02-15 17:06:51

МОСКВА. /ТАСС/. Худалдааны асуудлаархи ээлжит зөвлөлдөх уулзалтын үеэр Америкийн төлөөлөгчдийг тэргүүлсэн худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзерын хамт Хятадын Төрийн Зөвлөлийн Шадар сайд Лю Хэтэй хийсэн уулзалт үр дүнтэй болсон гэж үзэж байгаагаа АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.


Хятад болон АНУ-ын ээлжит яриа хэлэлцээ өндөрлөсөн тухай “Kyodo” агентлаг өмнө нь мэдээлсэн байна. Түүнчлэн хоёр улсын хооронд үүссэн худалдааны маргааныг шийдвэрлэх хугацаа 3 дугаар сарын 1-нд дуусч байгаа бөгөөд энэ хугацааг хойшлуулж магадгүй байгаа тухай мэдээлсэн юм. 

Холбоотой мэдээ