Япон улсад визгүй зорчих асуудлыг хэлэлцэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-02-15 16:27:28

ТОКИО. /Sankei/. Оросын иргэд Япон улсад богино хугацаанд визгүй зорчих боломжийг Японы эрх баригчид судалж байгаа тухай “Sankei” сонин эх сурвалжуудаас иш татан мэдээлжээ.  


Тус сонины мэдээлснээр, 90 хүртэлх хоногоор зорчиход зориулсан визийг цуцалж магадгүй бөгөөд ингэхдээ Оросын иргэд гадаад паспортын мэдээллээ Японы Консулын газарт урьдчилан бүртгүүлэх ёстой аж.


Энэхүү санаачилгыг хэрэгжүүлж эхлэх хугацаа одоогийн байдлаар тодорхойгүй байна. Энэ талаархи асуудлыг Орос болон Японы Гадаад хэргийн сайд нар ирэх бямба гарагт Мюнхенд болох аюулгүй байдлын асуудлаархи бага хурал дээр хэлэлцэх төлөвтэй байна. 


Оросын хүсэлтээр Япон улс визийнхээ нөхцөлийг хоёр дахь удаагаа хөнгөвчлөөд байгаа аж. 2018 онд Япон улсад зорчсон Оросын иргэдийн тоо 23 хувиар нэмэгдэж, 93 мянга болжээ. 

Холбоотой мэдээ