Америкийн хөрөнгө оруулагч Жим Рожерс Пхеньянд айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-02-13 16:58:20

СИНГАПУР. /TASS/. Сингапурт оршин суудаг, Америкийн хөрөнгө оруулагч Жим Рожерс БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны урилгаар Пхеньянд удахгүй айлчлах гэж байгаа тухай “The Straits Times” сонинд мэдээлжээ.


Түүний айлчлах өдрийг тодорхой дурдаагүй боловч айлчлал энэ сарын 27-28-нд Ханойд зохион байгуулахаар товлосон Америк-Умард Солонгосын дээд хэмжээний уулзалтын дараа болж магадгүй гэж эх сурвалжууд таамаглаж байна.


“Rogers Holdings” компанийн удирдах зөвлөлийн дарга, санхүүч Жорж Соросын ажил хэргийн түнш асан Рожерс урьд нь Өмнөд Солонгосын хэвлэлүүдэд ярилцлага өгөхдөө, “БНАСАУ-д ирэх 10-20 жилд гүйцэтгэх хамгийн сэтгэл догдлом үүргүүдийн нэг ногдсон учраас Солонгосын хойгт маш чухал ирээдүй нээгдэж байна” хэмээн цохон тэмдэглэж байжээ. Түүний үзэж буйгаар, “БНАСАУ-ын нөхцөл байдал 1981 оны Хятад улсынхтай ижил төстэй байна”.


Үүнээс гадна, тэрбээр “АНУ-ын засаг захиргаа зөвшөөрсөн тохиолдолд Умард Солонгосын эдийн засагт бүх мөнгөө оруулахад бэлэн байгаагаа” хэлжээ.


Холбоотой мэдээ