“Renault” компанийн шинэ тэргүүн Японд очно

Дэлхийн мэдээ | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2019-02-12 12:18:53

ПАРИС. /New York Times/. Францын автомашин үйлдвэрлэгч “Renault” компанийн шинэ тэргүүн Жан-Доминик Сенард энэ долоо хоногийн эцсээр Японд очиж, “Nissan” компанийн төлөөлөгчидтэй хамтын ажиллагааны талаар хэлэлцэхээр болжээ.


Ашиг орлогоо нуун дарагдуулсан хэрэгт холбогдон Токиод саатуулагдаад буй Карлос Гоны албыг Ж.Сенард өнгөрсөн сараас үргэлжлүүлэн хашиж эхэлсэн юм.


Renault” компанийн шинэ тэргүүн “Nissan” компанийн удирдах зөвлөлийн гишүүдтэй нүүр тулан уулзаж, тус компанийн удирдах албаны шинэ багийн талаар хэлэлцэх төлөвтэй байна.


Ирэх дөрөвдүгээр сард зохион байгуулах “Nissan” компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар Ж.Сенардыг удирдах зөвлөлийн шинэ гишүүнээр томилохоор “Nissan” компанийн удирдагууд төлөвлөж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ