Завханд баярын өдрүүдээр 127 дуудлага иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-02-12 13:46:39
Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт шинийн нэгнээс шинийн тавны хооронд нийт 127 дуудлага иржээ. 

Эдгээр дуудлагуудын 70 орчим хувь нь зүрх судасны өвчин буюу цусны даралт ихэссэн, хүүхдийн томуу өвчний дуудлага эзэлж байв. Харин хоол боловсруулах эрхтний хямрал, суулгалт, түгжрэл, архины хордлого, осол аваарын дуудлага өнгөрсөн жилээс бага иржээ. Баярын үеэр олгой, түгжрэл, кесaрево хагалгаа тав хийгджээ. Ойрын дуудлага 127 ирж алсын дуудлага нэг ирсэн байна. Цагаан сарын баярын үеэр аймгийн 24 сумын Эрүүл мэндийн төвүүд бэлэн байдалд ажилласан бөгөөд аймгийн төвийн Нэгдсэн эмнэлэгт жижүүрийн их эмч тав, бусад тасагт 18 сувилагч, асрагч нар бэлэн байдалд ажиллажээ.

Баярын үеэр найман ээж эсэн мэнд амаржсан байна. Энэ жилийн тухайд баярын өдрүүд олон хоногийн амралттай давхцсан хэдий ч харьцангуй тайван, аваар ослын дуудлага ирээгүй, архины хордлого, түгжрэлд орсон тухай дуудлага ирсэнгүй. Иргэд баяр ёслолоор зөв зохистой хооллож эрүүл мэнддээ анхаардаг болсон нь сайшаалтай юм хэмээн аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгаас мэдээлэв. 

Холбоотой мэдээ