Адуу, хонь, тэмээ өсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-02-11 13:33:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мал тооллоогын эцсийн дүнгээр улсын хэмжээнд  66.5 сая мал, үүнээс 3.9 сая адуу, 4.4 сая үхэр, 459.7 мянган тэмээ, 30.6 сая хонь, 27.1 сая ямаа тоологдоод байна.

Адууны тоо толгойг өмнөх онтой харьцуулахад 0.4 хувиар, тэмээ 5.9 хувиар, хонь 1.5 хувиар тус тус өсчээ. Харин үхэр сүргийн тоо өмнө оныхоос 0.2 хувиар, ямааны тоо толгой 0.8 хувиар буурчээ.

Улсын хэмжээнд өнгөрсөн онд төллөх насны 28.2 сая хээлтэгч малын 21.2 сая нь буюу 75 хувь нь төллөжээ. Гүүний 67.3 хувь, үнээний 7..1 хувь, ингэний 50.8 хувь, эм ямааны 69.4 хувь нь төллөсөн байна. Оны эхэнд тоолсон нийт малын дөрвөн хувь буюу 2.6 сая том мал өнгөрсөн онд зүй бусаар хорогджээ. 

Холбоотой мэдээ