АНУ, БНАСАУ-ын хоёр дахь дээд хэмжээний уулзалт болох өдрийг хэлжээ

Дэлхийн мэдээ | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-02-06 17:05:42

ВАШИНГТОН. /ТАСС/. АНУ, БНАСАУ-ын шинэ дээд хэмжээний уулзалт энэ сарын 27-28-нд Вьетнам улсад  болно хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ. Дээд хэмжээний уулзалт аль хотод болох талаар Д.Трамп дурдаагүй байна.


“АНУ-ын эрх баригчид Солонгосын хойгт энх тайван тогтоохыг оролдож байна. БНАСАУ-ын эрх баригчид тус улсад хоригдож байсан АНУ-ын хэд хэдэн иргэнийг чөлөөлж, цөмийн туршилтаа зогсоосон. Хэрвээ би АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдоогүй байсан бол бид өдийд БНАСАУ-тай томоохон дайн дэгдээчихсэн байх болов уу” хэмээн тэрбээр ярьсан байна.


Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах зорилгодоо хүрэхийн тулд олон ажлыг даван туулах хэрэгтэй байгаа бөгөөд Ким Жөн Унтай сайн харилцаа байгаагаа Д.Трамп мөн тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ