Сири болон түүний холбоотнуудын эсрэг хориг арга хэмжээ авахыг дэмжин сайшаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-02-06 06:46:42

ВАШИНГТОН. /ТАСС/. Сири болон түүний холбоотнууд тэр дундаа Орос, Ираны эсрэг хориг арга хэмжээ авахыг тусгасан “Ойрхи Дорнод дахь Америкийн аюулгүй байдлыг бэхжүүлэх” нэртэй хуулийн төслийг АНУ-ын Конгрессын сенат өнгөрсөн мягмар гарагт дэмжин сайшаажээ.


Хуулийн төслийг сар орчмын өмнө санаачилсан бөгөөд сенатын танхимын 77 гишүүн дэмжиж, 23 хүн эсэргүүцжээ. 50 хуудастай энэхүү хуулийн төслийг одоо Конгрессын Төлөөлөгчдийн танхим батлах ёстой аж.


Холбооны Засгийн газрын үйл ажиллагааг сэргээхтэй холбоогүй баримт бичигт санал өгөхгүй хэмээн Ардчилсан намын гишүүд өмнө нь энэ хуулийн төслийг авч хэлэлцэхээс хэд хэдэн удаа татгалзаж байсан юм.  

Холбоотой мэдээ