Венесуэл хилийн чанад руу 20 тонн алт илгээх хугацааг хойшлуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-02-02 15:49:43

НЬЮ-ЙОРК./Bloomberg/. Венесуэлийн хөрөнгийн хувь заяа дэлхий дахины анхаарлыг татсаар байгаа энэ үед тус улсын эрх баригчид 850 сая орчим ам.доллар бүхий 20 тонн алтыг хилийн чанад руу илгээх хугацааг хойшлуулжээ.


Bloomberg” агентлагийн мэдээлснээр,  алтан гулдмайнуудыг илгээхэд бэлэн байдалтай байгаа хэдий ч тээвэрлээгүй байгаа аж. Венесуэлийн эрх баригчид ийм шийдвэр гаргасан нь энэ асуудалд гадаадын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хийгээд улс төрчид анхаарлаа хандуулах явдал нэмэгдэж байгаатай холбон тайлбарлажээ.


Венесуэл улсын Төв банк гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэх зорилгоор 15 тонн алтыг ойрын хугацаанд Арабын Нэгдсэн Эмирт Улсад /АНЭУ/ худалдахаар төлөвлөж байгаа тухай “Reuters” агентлаг өмнө нь мэдээлсэн юм. 

Холбоотой мэдээ