Алтны ченжээс алтан гулдмайг нь дээрэмджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-03-15 13:13:58

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны “Баянмонгол” хороололд оршин суудаг алтны ченж 37 настай, иргэн Д-г өнгөрсөн ням гаригийн шөнө дээрэмдсэн хэрэг гарчээ.

Дээрэмчид ченжийг зодоод цүнхийг нь булаан зугтсан аж. Цүнхэнд нь цамцанд ороож боосон тамхины хайрцагны хэмжээтэй 1.841.66 грамм хоёр ширхэг алтан гулдмай байсан нь анхаарал татна. Дээрэмдсэн  этгээдүүд нь 25 орчим настай, 170-175 см орчим өндөртэй,  гонзгой царайтай, хар хувцастай байсныг цагдаагийнханд дүрслэн мэдээлэл өгөөд байгаа юм. Алтан гулдмай нь Монголбанкны ханшаар буюу  нэг грамм алт 80 орчим мянган төгрөг гээд бодохоор  нийт 150 орчим сая төгрөгийн үнэд хүрэхээр. Уг газар нь азаар камертай байсан тул гэмт этгээдүүдийн царай тод бичигджээ. Энэхүү  хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж , сэжигтэй гэмтнүдийг эрэн сурвалжилж байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ