Усан сангуудыг ухаалаг хэлбэрт шилжүүлж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-01-31 23:39:46

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Баруун-Урт сумын таван багийн усан санд ухаалаг төхөөрөмж суурилуулж, ашиглалтад оруулжээ. Үүний хүрээнд эдгээр багийн 1500 өрхөд ухаалаг усан сангийн картыг үнэ төлбөргүй тарааж байгаа бөгөөд одоогоор 1000 орчим өрх картаа авч, ашиглаж эхлээд байгаа аж.

Тус сумын хэмжээнд найман багт 20 усан бий. Тэдгээрээс 2,3,4,5,9 дүгээр усан санг ухаалаг хэлбэрт шилжүүлээд байгаа бол үлдсэн 15-д нь ухаалаг төхөөрөмж суурилуулах ажил хоёрдугаар сараас үргэлжлэх юм байна. Усан сан ухаалаг хэлбэрт шилжсэнээр цагийн хуваарь гэж байхгүй болж, иргэд хүссэн үедээ хэрэгцээний усаа авах боломжтой юм. Мөн картаа цэнэглэх доод хэмжээ нь 5000 төгрөг гэнэ. 


Уг ажилд нийт 46,2 сая төгрөг зарцуулсан бөгөөд Баруун-Урт сумын ЗДТГ-ын захиалгаар Эйч Ти Эл ХХКомпани гүйцэтгэжээ. 

Холбоотой мэдээ