Баян-Овоо сум гурав дахь удаагаа шилдгээр шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-01-30 16:02:32

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Баян-Овоо сум сүүлийн гурван жил дараалан аймгийн тэргүүний сумаар шалгарлаа.

Тус аймаг жил бүр аймгийн шилдэг тэргүүний сум, багийг шалгаруулдаг уламжлалтай. 2018 оны ажлынхаа амжилтаар нийт 15 сумаасаа Баян-Овоо сум шалгарч аймгийнхаа тэргүүний сум боллоо. Тус сумынхан "Хөрс эрдэнэ" төслийг хэрэгжүүлэн сумын тариалангийн талбайг тог цахилгаанд холбох, хөргүүр бүхий автомашинтай болох асуудлыг шийдвэрлэсэн юм. Мөн "Хүн эрдэнэ" төсөл хэрэгжүүлэн 60 гаруй настай, олон хүүхэдтэй С.Нямдаваад хувийн байшин барьж өгсөн байна. Ийнхүү бүтээн байгуулалтын жил болгон зарласан жилийг үр бүтээлтэйгээр хамтран нэг баг болж ажилласан тус сумынхан ажлынхаа амжилтыг бататгаад авлаа.

Холбоотой мэдээ