“Renault” компанийн шинэ тэргүүнийг сонгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-01-25 10:38:20

ПАРИС. /NHK/. Францын автомашин үйлдвэрлэгч “Renault” компанийн тэргүүн болон гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаасаа огцрох Карлос Гоны хүсэлтийг компанийн удирдлах зөвлөл хүлээн авч,  пүрэв гарагт болсон ТУЗ-ийн хурлаар шинэ удирдлагуудыг сонгожээ.


Renault” компанийн шинэ тэргүүнээр дугуй үйлдвэрлэгч “Michelin” компанийн гүйцэтгэх захирлын албыг хашиж буй Жан-Доминик Сенарыг сонгосон байна. Мөн “Renault” компанийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Тьерри Боллорыг гүйцэтгэх захирлын албанд томилох шийдвэрийг гаргасан байна.


К.Гон ашиг орлогоо нуун дарагдуулсан хэрэгт холбогдон өнгөрсөн оны 11 дүгээр сард Токиод баривчлагдсанаас хойш Т.Боллор түүний үүргийг орлон гүйцэтгэж байсан ажээ. 

Холбоотой мэдээ