Цооног өрөмдөх, худаг гаргах зөвшөөрлийг цахимаар авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-01-24 17:15:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, хяналт шалгалтын давхардал, шат дамжлагыг багасгах, нийслэлээс үзүүлж буй зарим зөвшөөрлийг иргэн, хуулийн этгээдэд хүнд сурталгүй, ил тод, түргэн шуурхай хүргэх зорилготой системийг нийтийн хэрэглээнд нэвтрүүлэх ажил үе шаттай үргэлжилж байна.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын дотоод хяналт удирдлагын системтэй уялдан ажиллах Нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн портал-eservice.ulaanbaatar.mn хэрэглээнд нэвтэрлээ. Ингэснээр иргэн, хуулийн этгээд төрийн үйлчилгээний талаар мэдээлэл авах, цахим үйлчилгээний хүсэлт гаргах, шийдвэрлэлтийн явцад хяналт тавих, үнэлгээ өгөх, өргөдөл гомдол, санал хүсэлт өгөх, мэдээллийн нэгдсэн сантай болох, үйлчилгээний хоног хугацаа шат дамжлагыг багасгах зэрэг давуу талтай.

Нийслэлийн Байгаль орчны газрын цооног өрөмдөх, худаг гаргах зөвшөөрөл олгох үйлчилгээний бүрдэл материалыг цахим системээр авах бүртгэлийг хэрхэн хийх тухай тусгай эрхтэй 40 гаруй компанийн aжилтан албан хаагчдыг сургалтад хамруулжээ.

Холбоотой мэдээ