Театрын хамт олон Дашгэмпиллэн хийдэд цэвэрлэгээ хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-01-24 15:11:37
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрын хамт олон XVII жарны Урвуулагч хэмээх Шороон Гахай жилийн босгон дээр Дашгэмпиллэн хийдийн хашаа байшинд их цэвэрлэгээ хийж, нэг өдрийг нутгийнхаа зон олны сайн сайхны төлөө зориуллаа. 


Монголчууд “Цагаан сар”-даа бэлтгэхдээ муу муухай бүхнийг эцэс төгсгөл болгон сэтгэл санаагаа ариусгаж, шинэ жилдээ шинэ бүхнийг өөдрөгөөр угтах бэлгэдлийг агуулж, хир буртаг бүхий зүйлсээ угааж, гэрийн гадна, доторх тоос шороогоо цэвэрлэдэг уламжлалтай.  

Дашгэмпиллэн хийд нь Сайнцагаанчуудын буян хийж, зам мөрөө даатгахаар зорьж очдог буяны ганц хийд.

Тиймээс тус театрын хамт олон 2 дахь жилдээ зохион байгуулж байгаа энэхүү буянтай ажил үйлсээрээ нутгийнхаа сүсэгтэн олонд ийнхүү сэтгэлийн бэлэг барьж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ