Бан Ги Мүн Унгарыг буруушаав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-09-17 14:49:44

НҮБ. /NHK/. Орогнол хүссэн иргэдийн эсрэг нулимс асгаруулагч, даралттай ус ашиглаж байна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Унгарыг буруушаав.

"Дүрвэгсэд, цагаачидтай харьцаж байгаа байдал намайг гайхшрууллаа. Унгарын энэ арга хэмжээ зохисгүй үйлдэл юм" гэж Бан Ги Мүн өчигдөр мэдэгдсэн байна.

Унгарт дотоодын асуудал байж болно, гэсэн ч дайнаас дажин яваа иргэдийг хамгаалах үүрэг тэдэнд бий гэж тэрбээр мэдэгдэв.

“Ойрхи Дорнод болон Африкаас ирэх дүрвэгсдийн хөлд Европ дарагдаж байна. Үндсэн засаглал, эдийн засгийн байдлыг цөхрөлд хүргэсэн мөргөлдөөнөөс дайжин олон сая иргэн орон гэрээ орхин дүрвэж байна гэж тэрбээр мэдэгдээд, Ерөнхий Ассамблейн энэ удаагийн чуулганы гол асуудлын нэг дүрвэгсдийн хямрал байхыг сануулсан байна.

Мөн тэрбээр, Сирийн хямрал намжихгүй бол дүрвэгсдийн тоо улам нэмэгдэх болно. Тиймээс уг асуудлыг улс төрийн замаар зохицуулах шийдлийг олохыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнууд болон хямралд оролцогч талуудад уриалжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд