Зөвшөөрөлгүй согтууруулах ундаа борлуулж байсныг хураан авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-01-22 17:19:23

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Цагдаагийн газраас зохион байгуулж байгаа “Сар шинэ-2019” нэгдсэн арга хэмжээний хүрээнд  Гурвантэс сум дахь Цагдаагийн тасаг нь Шивээхүрэн хилийн боомт орчим хяналт хийж зөрчил илрүүлжээ.

Уг боомтоор гарах нүүрс тээврийн замд буюу иргэдийн нэрлэдгээр "поошиг" гэх газарт хууль бусаар архи согтууруулах ундаа зарж борлуулж байжээ. Тусгай зөвшөөрөлгүйгээр архи согтууруулах ундааг их хэмжээгээр зарж борлуулж байсан газарт 13 зөрчил илэрч,  91 шил архи, 12 шил дарс, 30 шил виски, 138 ширхэг пиво, 208 хайрцаг тамхиыг түр хураан авсан байна. Энэ нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, зам тээврийн осол хэрэг болон бусад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажиллагаа боллоо.

Нүүрс тээвэрлэлт хийж буй жолооч нарт архи согтууруулах ундааг зарж борлуулснаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учирч болзошгүй тул энэ төрлийн зөрчил гаргахгүй байхыг иргэдэд анхааруулж байна.

Холбоотой мэдээ