Баян-Өлгийн багш нар МУБИС-д зочилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-01-22 15:54:44

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн удирдлагууд болон багш нар энэ сарын 21-ний өдөр Улаанбаатар хотноо МУБИС-д зочилжээ.

            Сургуулийн хамт олныг МУБИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч доктор Д.Мандах, Сургалтын хөтөлбөр, багшийн хөгжлийн албаны дарга доктор Н.Мягмарцоож, Эрдэм шинжилгээ, инновацийн албаны дарга доктор Я.Шийлэгмаа нарын хүмүүс хүлээн авч уулзан сургуулийнхаа сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны шинэчлэл, өнөөгийн байдал, үйл явц, хэтийн төлөвийн талаар танилцуулжээ.

Түүнчлэн МУБИС болон Ховд их сургуулийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд багш нарын мэргэжлийг дээшлүүлэх, туршлага, мэдээлэл солилцох, хамтын ажиллагааг боломжтой бүх талаар хөгжүүлэх чиглэлээр ярилцан санал солилцжээ. Мөн тухайн сургуулийн сургалтын хөтөлбөр, багш нарын судалгааны ажил, бүтээлүүдтэй танилцсан байна. 

            

Холбоотой мэдээ