Олон нийтийн цагдаагийн ажилтнуудыг сургав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-03-14 11:17:21

Нийслэлийн хэмжээнд ажиллаж байгаа олон нийтийн цагдаагийн ажилтнуудын ажлын ур чадварыг сайжруулах, чадавхжуулах сургалтыг энэ  сарын 9-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Цагдаагийн газраас зохион байгуулсан байна.

Олон нийтийн цагдаагийн ажилтнуудад Байгаль орчин ногоон хөгжлийн яам, нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн газраас “Хотын эко цагдаа”-гийн гүйцэтгэх үүрэг, ажлын онцлог зэрэг багц сэдвээр хичээл заажээ. Улаанбаатар хотын Цагдаагийн газраас “Хөршийн хяналт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх журам, сонгуулийн тухай хууль, сонгуулийн үед ажилтны анхаарах асуудал, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хамтарсан багийн үйл ажиллагааны асуудлаар бас  сургалт зохион байгууллаа гэж УБХЦГ-аас мэдээллээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ