Хөвсгөл аймгийн Мөрөн суманд гахайн мялзан өвчин илэрч хорио тогтоолоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
183@montsame.mn
2019-01-19 19:53:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын есдүгээр багийн нутаг “Олны өтөг” гэдэг газар өвөлжиж буй У.Дарханбаатарын 35 гахай мялзан өвчнөөр үхснийг шинжилгээгээр тогтоожээ.

Тус аймгийн Онцгой комиссын хуралдаанаар энэ асуудлыг  хэлэлцээд энэ сарын 19-26-ны өдрийг хүртэл “Олны өтөг”-т өвөлжиж байгаа иргэн У.Дарханбаатарынхаас гурван километрт радиуст хорио цээрийн дэглэм тогтоожээ. Мөн үхсэн гахайн сэг, зэм хашаа хороог устгаж ариутгах ажлын хэсгийг аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Б.Ганхуягаар ахлуулан байгуулсан байна. Мөн аймгийн хэмжээнд гахайн мах, гахайн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг худалдан борлуулахыг хориглож, иргэдийг хүнсэндээ хэрэглэхгүй байхыг анхаарууллаа.

Холбоотой мэдээ