Номын санчид мэдээллийн технологийн чадварт суралцана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-01-08 09:51:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газраас Монголын номын сангуудын консорциумтай хамтран “Мэдээллийн технологи ба номын сан” сэдэвт сургалтыг энэ сарын 08-22-нд зохион байгуулна.

Мэдээллийн технологийн хурдацтай хөгжлийн үр дүн нийгэм, хүмүүсийн амьдралд улам бүр гүнзгий нэвтэрч байна. Үүнийг дагаад номын сангаар үйлчлүүлэгчдийн хүсэл, сонирхол ч мөн адил өөрчлөгдөж, номын сан, номын санчдаас мэдээллийн технологид суурилсан, цаг хугацаа, орон зайнаас үл хамаарсан үйлчилгээг шаардаж буй.

Номын санчид мэдээллийн технологийн өндөр мэдлэг, чадвартай байж л уншигч, хэрэглэгчдийнхээ хэрэгцээ, сонирхолд нийцсэн үйлчилгээ үзүүлнэ. Иймээс тус сургалтад мэдээллийн технологийн мэдлэг, чадвараа дээшлүүлэх, сурсан мэдлэг туршлагаа хамтран ажиллагсадтайгаа хуваалцахыг хүссэн 20 номын санчийг сонгон хамруулах аж.

Сургалт нь номын сан дахь мэдээллийн технологийн чиг хандлага, интернэт дэх мэдээллийн эрэл хайлт, цахим мэдээллийн бүрдүүлэлт, зохион байгуулалт, хадгалалт, түгээлт гэсэн үндсэн сэдэвтэй байх юм байна.


Холбоотой мэдээ