Шинэ Мөрөн хорооллын эхний 135 айлын орон сууц ирэх гуравдугаар сард ашиглалтад орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-01-08 10:12:59

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн хотод УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн санаачилсан “Шинэ Мөрөн” орон сууцны хороолол 2015 оноос баригдаж эхэлсэн бөгөөд эхний 135 айлын орон сууц ирэх 3 сар гэхэд ашиглалтад орно гэдгийг Хөвсгөл аймгийн ерөнхий архитектoр Г.Бадамсэрээжид хэвлэлийнхэнд мэдээллээ.


Одоогоор тус байранд ямар хүмүүсийг оруулах, иргэд ямар бичиг баримт бүрдүүлэх, 1м2-ийн үнэ ямар байх нь тодорхойгүй байна. Хөгжлийн банкнаас 1м2-ийн үнэ, худалдан борлуулах журам ирсэн цагт албан ёсоор иргэдэд мэдээллэж орох иргэдийг бүртгэж, өргөдөл хүлээн авна. Тиймээс иргэдийн дунд үүсээд байгаа бүртгэл дууссан, 600 гаруй хүн санал хүсэлтээ өгсөн, төрийн албан хаагчид орно, зэрэг мэдээллүүд нь бүгд ор үндэслэлгүй мэдээлэл гэдгийг тайлбарлав. Мөрөн хотод иргэдийн тохь тухтай амьдрах боломжийг бүрдүүлэх зорилгоор хувийн хэвшил, төр хамтарсан 1000 айлын орон сууцыг барихаар төлөвлөсний дагуу, Атмор-24, Уран мандал хороолол зэрэг компанийн барилгууд өнгөрсөн онд ашиглалтад оржээ.

Холбоотой мэдээ