АНУ-БНХАУ-ын төлөөлөгчдийн худалдааны яриа хэлэлцээ эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-01-07 13:15:54

БЭЭЖИН. /BBC/. АНУ-БНХАУ-ын хооронд өрнөж буй худалдааны маргааныг зохицуулах хоёр талын төлөөлөгчдийн ажлын түвшний яриа хэлэлцээ даваа гарагт Бээжин хотноо эхэлжээ.


Өнгөрсөн онд АНУ болон БНХАУ нь олон тэрбум ам.долларын үнэ бүхий бараа бүтээгдэхүүнд харилцан нэмэлт татвар ногдуулсан билээ.


Хоёр хоног үргэлжлэх энэхүү яриа хэлэлцээ нь 90 хоногийн турш нэмэлт татвар ногдуулахгүй гэж хоёр улсын удирдагчид тохиролцсоноос хойших анхны албан ёсны уулзалт болж байна.


Түүнчлэн АНУ-БНХАУ-ын худалдааны маргааны дэлхийн эдийн засагт үзүүлэх нөлөө ихээхэн нэмэгдэх болсон энэ үед уг уулзалтыг зохион байгуулж байгаа юм.


АНУ-ын талаас Худалдааны төлөөлөгчийн орлогч Жеффри Герриш тэргүүтэй төлөөлөгчид оролцож байгаа ажээ.


Бээжинд зохион байгуулах уулзалтыг угтан АНУ-ын төрийн тэргүүн Дональд Трамп мэдэгдэхдээ, “Хоёр талын яриа хэлэлцээ амжилттай явагдаж байна. Хятадын тал худалдааны маргааныг зохицуулахыг хүсч байна. Тус улсын эдийн засаг сайнгүй байгаа” гэжээ. 

Холбоотой мэдээ