Хусейн Хайдарын гуйлтад Туркийн оюутнууд нэгдлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-03-11 10:00:33

МОСКВА. /TASS/. Өнгөрсөн оны 11 дүгээр сард ОХУ-ын бөмбөгдөгч онгоцыг Туркийн цэргийнхэн сөнөөж, үүний улмаас нэг нисгэгч нь амиа алдсанд туркүүдийн нэрийн өмнөөс яруу найрагч Хусейн Хайдар оросуудаас уучлалт гуйсанд Туркийн их сургуулийн оюутнууд дуу хоолойгоо нэгтгэлээ.

Хэсэг оюутнууд өөрсдийн бичсэн шүлгээ камерийн өмнө уншин, “YouTube” цахим хуудсанд оруулсан байна. “ОХУ-ын агуу ард түмнээс уучлалт гуйж байна” шүлэгтээ Хусейн Хайдар, “ах, дүүгийн барилдлага бидний нүдний өмнө тасарлаа” гэж бичжээ.

Залуучууд өөрсдийн бичсэн шүлгээ Истанбулын Таксим талбай болон Босфорын хоолойн эрэгт уншсан байна. Үүний өмнөхөн Хусейн Хайдарын уучлалт гуйсан бичлэгийг “YouTube”-д байршуулжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ