Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2016-03-11 08:57:37

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна гэж Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.

Энэ сарын 14, 15-наас бүх нутгаар нэмэх хэмд хүрч, дулаарах  төлөвтэй байгаа аж.

Маргааш төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 12, 14-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч, явган шуурга шуурна.  Хүйтний эрч  суларч Завхан голын эх, Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 10-15 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.

Холбоотой мэдээ