Сирийн энхийн хэлэлцээ ирэх даваа гарагаас үргэлжилнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-03-10 11:10:01

ЖЕНЕВ. /NHK/. Таван жил үргэлжилж байгаа Сирийн иргэний дайныг төгсгөл болгох энхийн хэлэлцээг ирэх долоо хоногт үргэлжлүүлэхээр төлөвлөсөн тухайгаа НҮБ мэдэгдэв. Энхийн хэлэлцээ хамгийн сүүлд хоёрдугаар сарын 3-нд болсон билээ.

Сирийн Засгийн газар болон сөрөг хүчний төлөөлөгчдийн хэлэлцээ ирэх даваа гарагаас үргэлжилнэ гэж НҮБ-ын тусгай төлөөлөгч Стаффан де Мистура Женев хотод цугласан сэтгүүлчдэд мэдэгджээ. Хэлэлцээ энэ сарын 24 хүртэл үргэлжлэх ажээ.

Сирийн шинэ Үндсэн хууль, засаглал, парламент болон ерөнхийлөгчийн сонгуулийн талаар голчлон хэлэлцэнэ гэж тэрбээр мэдэгдсэн байна. Өнгөрсөн 12 дугаар сард НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн баталсан Сирид энхийг тогтоох үйл ажиллагааны тухай тогтоолд үндэслэн хэлэлцээг явуулна гэж тэрбээр дурджээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ