Сирийн цогцолбор Израилийн цохилтыг няцаав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-12-26 10:59:55
ДАМАСК. /Interfax/. Ливан улсын агаарын орон зайнаас Дамаск хотын баруун хэсэг рүү харвасан Израилийн Агаарын цэргийн хүчний хэд хэдэн пуужинг Сирийн агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах цогцолбор амдан сөнөөжээ.

Сирийн хэвлэлүүдэд мэдээлснээр, пуужингийн цохилтын гол бай нь Дамаскийн өмнөд болон баруун хэсэгт оршдог Ираны цэргийн объектууд байсан байна. Лхагва гарагт шилжих шөнийн туршид Сирийн агаарын довтолгооноос хамгаалах систем Израилийн найман пуужинг устгаж чаджээ. Үүнээс гадна, мэдээллийн "Ан-Нашра" цахим хуудсанд мэдээлснээр, Дамаск хот орчимд өгсөн цохилтын үеэр израильчууд нисгэгчгүй нисдэг аппарат ашигласан байна.

Израилийн цэргийнхэн Дамаскийн цэргүүдэд дэмжлэг үзүүлдэг Ливаны “Хезболла” бүлэглэлийн эсвэл Сирийн нутаг дэвсгэрт байрлаж буй Ираны цэргийн объектуудад үе үе пуужингийн цохилт өгдөг байна.


Холбоотой мэдээ