Цагдаагийн алба хаагчийг гүтгэсэн иргэнийг 2 сая төгрөгөөр торгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-12-26 12:46:56
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цагдаагийн алба хаагчийг гүтгэсэн асуудлыг ЦЕГ-ын Аюулгүй байдлын хэлтсээс шалгаж тогтоов.

Тодруулбал, Хэнтий аймгийн Дадал сумын харьяат иргэн Б нь “Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүгийн мөрдөгч А-г хэрэг шалгах явцдаа хоёр сая төгрөг авсан” хэмээн ташаа мэдээлэл тараасан байна. Энэ асуудлыг Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсээс шалгаж, эрүүгийн мөрдөгч А нь буруугүй болохыг тогтоолоо.

Худал мэдээлэл тарааж, цагдаагийн алба хаагчийг гүтгэсэн иргэн Б-д харьяалах цагдаагийн газраас Зөрчлийн тухай хуулийн дагуу хоёр сая төгрөгөөр торгох арга хэмжээг ногдуулав.    


Холбоотой мэдээ