Сургуулиудын материаллаг баазыг бэхжүүлэхэд УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат дэмжлэг үзүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-12-18 22:02:41

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сумын ЕБС болон Политехникийн коллежийн оюутан суралцагчдын дунд “Цахим орчинд зөв байя сэдэвт дэвжээ тэмцээнийг саяхан зохион байгуулжээ.

Энэхүү үйл ажиллагаанд сургуулийнхаа сурагчдыг бүхий л талаар дэмжин тусалж амжилттай оролцон шагналт байранд шалгарсан сургуулиудад тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат сургалтын материаллаг баазыг нэмэгдүүлэхэд нь дэмжлэг үзүүлсэн байна. Тухайлбал тэргүүн байрт шалгарсан Мандал сумын Улсын Тэргүүний ЕББД 1-р сургуульд 10.6 сая төгрөгийн өртөг бүхий цахилгаан хөгжмийн иж бүрдэл, дэд байрт шалгарсан Мандал сумын ЕББД 2-р сургуульд 3.1 сая төгрөгийн өртөг бүхий ширээ сандал, гутгаар байрт шалгарсан Түнхэл тосгоны ЕББД 5-р сургуульд 1.4 сая төгрөгийн өртөг бүхий суурийн компьютер шийдвэрлэж өгчээ. 

Холбоотой мэдээ