“МH-17”-гийн тухай мэдээллийг 10 дугаар сарын 13-нд хийнэ

ДЭЛХИЙД | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-09-17 11:19:23

ГААГ. /Xinhua/. “МH-17” нисэх онгоцны ослын шалтгааныг тогтоох мөрдөн шалгалтын эцсийн тайланг 10 дугаар сарын 13-нд олон нийтэд танилцуулна гэж Голландын Аюулгүй байдлын зөвлөл өнөөдөр мэдэгдэв.

Тайланг олон нийтэд танилцуулахаас өмнө хаалттай хурал зохион байгуулж, мөрдөн шалгалтын үр дүнг хохирогчдын төрөл саданд мэдээлэх ажээ.

Өнгөрсөн оны есдүгээр сарын 9-нд Голландын Аюулгүй байдлын зөвлөл анхны урьдчилсан тайланг танилцуулж, нисэх онгоц гадны нөлөөнөөс болж буюу гаднаас нэвтрэн орсон их хэмжээний өндөр хүчдэлээс болж осолдсон гэсэн дүгнэлт гаргасан байна.

Малайзын агаарын тээврийн “МH-17” нисэх онгоц Амстердамаас Куала-Лумпурын чиглэлд нисэж байгаад долдугаар сарын 17-нд Украины зүүн нутагт осолдсон. Нисэх онгоцонд байсан 298 зорчигч бүгд амиа алдсан билээ.

Ослын шалтгааныг мөрдөн шалгах ажиллагааг Голландын Аюулгүй байдлын зөвлөл удирдаж байгаа бол Голландын цагдаа, прокурор тэргүүтэй Мөрдөн шалгах хамтарсан баг гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааг ахлан ажиллаж байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд