Л.Энх-Амгалан: ЖДҮХС-гаас зээл авсан гишүүд Удирдах зөвлөлийн хуралд санал өгөх эрхгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, С.Бямбацогт нар
хэвлэлийнхэнд мэдээлэл хийв. Тэд албан тушаалаа урвуулан ашигласан хүмүүс намын
Удирдах зөвлөлийн хуралд оролцож, санал өгөх эрхгүй хэмээн мэдэгдэв.
УИХ-ын гишүүн
Л.Энх-Амгалан ярихдаа, “МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
Д.Амарбаясгалан, МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, Удирдах зөвлөлийн
гишүүн Я.Содбаатар, М.Оюунчимэг,
Ж.Энхбаяр, Г.Солтан нар ЖДҮХС-гаас хууль бусаар зээл авсан нь тогтоогдож
байгаа. Тиймээс албан тушаалаа урвуулан ашигласан хүмүүс Удирдах зөвлөлийн
хуралд оролцож, санал өгөх эрхгүй гэж үзэн албан шаардлага хүргүүлж байна. Энэхүү шаардлагад Л.Энх-Амгалан
миний бие болон С.Бямбацогт, Ж.Мөнхбат, Г.Мөнхцэцэг,Д.Оюунхорол, О.Содбилэг, Д.Хаянхярваа,
А.Цогзолмаа, Ж.Эрдэнэбат нарын 10 гишүүн гарын үсэг зурсан. Уг шаардлагыг
биелүүлсэн тохиолдолд бид Удирдах зөвлөлийн хуралд сууна.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: “МАН-ын Удирдах зөвлөл 29
гишүүнтэй. Үүнээс одоо 13 гишүүний бүрэлдэхүүнтэй Удирдах зөвлөл хуралдаж
шийдвэр гаргах нь хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Удирдах зөвлөлийн 6 гишүүн ЖДҮХС-гийн зээлтэй нэр холбогдсон" гэв.