Б.Отгонбаяр Якутск хотын дэвжээнээс алтан медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-03-06 20:20:44

ОХУ-ын Якутск хотноо болсон Роман Дмитриевийн нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын тэмцээний сүүлчийн өдөр зохион байгуулсан Якут үндэсний Хапсагай бөхийн төрөлд "Арслан" клубын бөх Батсуурийн Отгонбаяр /+66 кг-д/ таван барилдаанд ялж аварга цол хүртэж алтан медалийн эзэн болсон байна.

Тус тэмцээнд чөлөөт бөхийн төрлөөр Т.Тулга 60 кг-д хүрэл медаль хүртсэн бол З.Занабазар 55 кг-д, Б.Отгонбаяр 74 кг-д тус тус V байрт шалгарчээ. ОХУ-ын Саха-Якутын бөхийн холбоо, Монголын "Арслан" клубтай байгуулсан гэрээний дагуу Ц.Гантөгс дасгалжуулагчтай тус клубын залуу тамирчид Якутын ОУТ-д хүчээ сорьсон юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ