Цэцэрлэг сумын хүүхдүүд тааз, хана нь цуурсан байранд хичээллэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-11-24 19:28:08

Хөвсгөл /МОНЦАМЭ/Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох эрх нь зөрчигдсөөр байна.


Тус сумын сургуулийн 700 гаруй хүүхэд тааз хананаасаа цууралт өгсөн хэзээ мөдхөн нурах дөхсөн Мэргэжлийн хяналтын газраас 2011 онд ашиглах боломжгүй гэсэн акт тогтоосон байранд хичээллэж байна. 


1977 онд баригдсан энэ барилга ашиглах хугацаа дууссан боловч өөр байргүйн улмаас өнөөдрийг хүртэл хичээллэж байна. Сүүлийн үед хүүхдүүд  хашгирах, коридороор гүйх, чанга ярих үед таазнаас шороо чулуу унадаг болжээ. Энэ тухай холбогдох газруудад мэдээлж удаа дараа шинэ хичээлийн байртай болох хүсэлт тавьсан боловч шийдэгдээгүй байна.

Холбоотой мэдээ