Баян-Өлгий аймаг сургалтын чанараар 21-р байранд явж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-06 17:13:55

Баян-Өлгий аймгийн эмэгтэйчүүдийн чуулган өчигдөр Өлгий суманд болж өнгөрөв. Сум бүрээс, нийт 300 орчим хүн оролцсон чуулганыг либерал эмэгтэйчүүдийн ТББ зохион байгуулж, эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийн асуудлын хүрээнд эмэгтэйчүүдийн идэвх, эх, хүүхдийн эрх, эрүүл мэнд зэрэг янз бүрийн сэдэвтэй илтгэлийг авч хэлэлцлээ.

Т.Алмагүл хэмээх бүсгүй энд тавьсан илтгэлдээ уг чуулган эмэгтэйчүүдийн баярыг угтан зохиогдож байгааг тэмдэглээд, эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоо тус аймагт хангалтгүй гэсэн бол, эмч С.Оюундэлгэр эхийн эндэгдэл буурахгүй байгаад нь эрхтний эмгэг, бэлгийн болон вирусын халдвар, эмэгтйчүүдийн эрүүл мэндийн боловсрол дутмаг нь нөлөөлж байна гэв.

Багш Т.Нурымгүл тус аймгийн ЕБС-ийн сургалтын чанар сүүлийн таван жил дараалан 21-р байранд байгаа нь хүүхдүүд хар багаасаа эх хэлээ сайн эзэмшиж чадаагүйгээс, сургалтын орчин болон харилцааны соёл, багш нарын бэлтгэл дутмагаас шалтгаалж байна гэв. Чуулганаас нийтэд зориулсан уриалга гаргалаа.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ