Өнөөдрийн арилжаагаар 425 978 ширхэг хувьцаа арилжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 23 хувьцаат компанийн 370,556,478.00 төгрөгийн үнийн дүн бүхий 425,978 ширхэг хувьцаа арилжсанаас 9 компанийн хувьцааны ханш өслөө.
Тодруулбал 12 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Тавантолгой" ХК TTL хувьцаа 8.11 хувиар, "Эрдэнэ Ресурс Девелопмент Корп" ХК-ийн ERDN хувьцаа 7.88 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монинжбар" ХК-ийн MIB хувьцаа 8.33 хувиар, "Жинст Увс" ХК-ийн JIV хувьцаа 8.00 хувиар буюу хамгийн их уналттай байлаа.
Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 1,012 ширхэг үнэт цаас 107.9 сая төгрөгөөр арилжсан байна.
Энэ өдөр "TOP 20" индекс 1.06 хувиар өсч 19845 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,328,340,285,655.25 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.